Даамын улсын өсвөрийн аваргууд тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-04-12 15:27:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын даамын холбооны 2019 оны өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 6-9-нд Баянгол дүүргийн 141 дүгээр сургуулийн байранд болж шилдгүүдээ тодруулав.


Тус тэмцээнийг уламжлал ёсоор "Гацуурт" компани 20 дахь жилдээ ивээн тэтгэжээ. Энэ жил 34 дэх удаагаа зохиож буй энэ тэмцээнд 21 аймаг, 9 дүүргийн 714 өсвөрийн тамирчин 100 буудалт даамын үндсэн, рапид, блиц, 64 буудалт болон турк даам гэсэн таван төрлөөр, 40 багц медалийн төлөө өрсөлдсөн байна. Тус тэмцээний дүн гарахад Баянзүрх дүүргийн өсвөрийн даамчид 8 алт, 7 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн амжилтаар албан бус багийн дүнгээр тэргүүлсэн бол хөдөө орон нутгаас Архангай аймгийн тамирчид 5 алт, 1 мөнгө, 5 хүрэл медаль хүртэж, бусдыгаа манлайллаа.



Хувийн амжилтаар “Алтан хүү” клубийн тамирчин ДДХМ Э.Хүслэн 3 алт, 1 мөнгө, “Сонгодог байрлал” клубийн тамирчин ДМ Б.Баасанбар 3 алт, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин СМ С.Мөнх-Оргил 2 алт, 1 мөнгө, 1 хүрэл, “Ирээдүй” клубийн тамирчин СМ Б.Энхрийлэн 2 алт, 1 хүрэл, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ДДХМ Б.Мөнхжин 2 алт, 1 мөнгө, “Сонгодог байрлал” клубийн тамирчин СМ А.Дашчирэв 2 алт, 1 мөнгө, 2 хүрэл, Орхон аймгийн тамирчин СМ Б.Сүхбат 2 алт, Дорноговь аймгийн тамирчин ДМ Г.Шинэсаран 2 алт, 1 мөнгө, 1 хүрэл, “Хөлөгт тоглоом” клубийн тамирчин Г.Гоомарал 2 алт, 1 мөнгөн медаль тус тус хүртжээ. Өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн анх 1986 онд зохион байгуулсан бөгөөд хөвгүүдээс ОУИМ О.Түвшинболд агсан, охидоос спортын мастер Д.Энхтуул нар түрүүлж байсан түүхтэй.

 

 

 

Холбоотой мэдээ