Израилын аппарат саран дээр газардаж чадсангүй

Дэлхийд | Шинжлэх ухаан
Jargal.d@montsame.mn
2019-04-12 10:23:11

ТЕЛЬ-АВИВ. /TASS/. Израилын сансрын "Берешит" аппарат саран дээр газардаж чадалгүй сүйрсэн байна. Энэ тухай уг ажиллагааг удирдан явуулсан тус улсын "SpaceIL" компани мэдээлэв.


“Харамсалтай нь бид аппаратаа газардуулж чадсангүй. "Берешит" станц амжилттай газардаж чадаагүй. Бид сар руу хүрсэн боловч аппарат сүйрсэн” гэж компанийн төлөөлөгч мэдээлжээ.


Израил улс хэдэн жилийн дараа саран дээр аппаратаа газардуулах болно гэж тус улсын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху ослын дараа мэдэгдсэн байна.


"Берешит" аппаратын сар руу хийх аялал 47 хоногийн өмнө эхэлжээ. Энэ хугацаанд уг аппарат 6.5 сая км зам туулсан байна. "Берешит" дөрөвдүгээр сарын 5-нд сарны тойрог замд орсон юм. Хэрэв уг аппарат саран дээр амжилттай газардсан бол Израил улс нь ОХУ, АНУ болон БНХАУ-ын дараа дэлхийн цорын ганц дагуул дээр аппаратаа газардуулсан дөрөв дэх улс болох байв.


Холбоотой мэдээ