Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийг уриаллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-04-11 22:10:34
Баянхонгор /МОНЦАМЭ/. Өнөөдөр Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн салбарын ажилчнууд ойролцоох автозамын дагуу осол, гэмтлээс сэргийлэх уриалга, улаан өнгийн анхааруулга тэмдэг бүхий лоозон барьж, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхэд нэгдлээ.
"Авто ослоор Алаг үрсээ алдсаар байх уу" уриан дор зохион байгуулсан тус арга хэмжээнд Ц.Магсарын нэрэмжит Нэгдсэн эмнэлгийн бүх ажилчид оролцсон байна.
Сануулахад, Улсын хэмжээнд 2018 онд осол, гэмтлийн шалтгаант гэмтэл болон хордлогын 142 мянга гаруй тохиолдол, гадны шалтгаант 2920 нас баралтын тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх онтой харьцуулахад өвчлөл 23.7 хувиар, нас баралт 11.2 хувиар тус тус өссөн үзүүлэлт гарчээ. Зам тээврийн осол нь өвчлөлийн 5 дахь, нас баралтын 3 дахь шалтгаан болж, 10-14 насны хүүхдүүд илүү өртөж, жилд 50 хүүхэд нас барж байгааг мэргэжлийн байгууллагын судалгаанд дурдагдсан байна.
Холбоотой мэдээ