Жүдочид Тбилис хотыг зорив
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТТбилис хотноо энэ сарын 25-27-нд болох олон улсын жүдо бөхийн холбоо/IJF/-ны “Рио-2016” олимпийн эрхийн оноо олгох Гран при тэмцээнд хүчээ сорих манай жүдочид өнөөдөр эх орноосоо мордлоо.
Тбилисийн Гран при тэмцээнд манай улсаас эрэгтэй 6, эмэгтэй 4 бөх хүч, ур чадвараа сорин барилдах бөгөөд баг бүрэлдэхүүнийг Хөдөлмөрийн баатар, дэлхийн аварга Х.Цагаанбаатар дасгалжуулна.
Манай жүдочдоос 60 кг-д гавьяат тамирчин Г.Болдбаатар, гавьяат тамирчин Д.Амартүвшин 73 кг-д ОУХМ Г.Одбаяр, 81 кг-д ОУХМ О.Ууганбаатар, +100 кг-д ОУХМ Б.Тэмүүлэн, ОУХМ Б.Сугаржаргал нар барилдах бол эмэгтэй тамирчдаас 52 кг-д ОУХМ А.Цолмон, 63 кг-д ОУХМ Б.Мөнгөнчимэг, 70 кг-д ОУХМ Ц.Наранжаргал, -78 кг-д ОУХМ П.Лхамдэгд нар хүч үзнэ.
Д.Өлзий