Мэргэжлийн хяналтын байгууллагынхан төрийн дээд одон медаль хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
boloroo8136@gmail.com
2016-03-22 17:31:14

Мэргэжлийн хяналтын байгууллагын салбарт  олон жил, үр бүтээлтэй ажиллаж, байгууллага, хамт олноо ажил үйлсээрээ манлайлж тэргүүлэн ажилласан улсын ахлах байцаагчдыг төрийн дээд одон медалиар шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар МХЕГ–ын хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч С.Баяраа, боловсролын хяналтын улсын ахлах байцаагч Ч.Батбаяр, НМХГ-ын тээврийн хяналтын улсын ахлах байцаагч Ц.Хадбаатар нарыг “Алтан гадас” одонгоор, худалдаа, үйлдвэр, үйлчилгээний хяналтын хэлтсийн дарга Л.Гэрэлмаа, мал үржлийн хяналтын улсын ахлах байцаагч Д.Батмөнх, НМХГ-ын хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Г.Гантөмөр нар “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар энгэрээ мялаалаа.

Энэхүү шагнал гардуулах ёслолын үеэр МХЕГ-ын даргыг түр орлон гүйцэтгэгч Ц.Шаравдорж хэлсэн үгэндээ “Шагнал урамшил нүдээ олно гэж байдаг. Өнөөдөр энд төрийн эрхэм хүндтэй шагналыг хүртэж байгаа эдгээр хүмүүс мэргэжлийн хяналтын байгууллагад он удаан жил сэтгэл зүрхээ гарган ажиллаж ирсэн, нүдээ олсон шагналын эзэд юм. Мэргэжлийн хяналтын байгууллагын нэрийг  өндөрт өргөж, төрийн шагнал хүртэж байгаа та бүхэн булган сүүлтэй байх болтугай” гэв.

Ж.Болор

Холбоотой мэдээ