УДБЭТ-ын тайзнаа "Consonance-Crossover" тоглолт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-03-22 17:16:50

УДБЭТ-ын уран бүтээлчид энэ сарын 27-нд тохиох “Дэлхийн театрын өдөр”-т зориулан "Consonance-Crossover" тоглолтоо үзэгчдэд өргөн барина.

"Classical Crossover" гэдэг нь сонгодог дуу, аялгууг олон нийтэд хүртээмжтэй, сонсголонтой байдлаар уран бүтээлээ туурвих арга барилыг илэрхийлсэн нэр томъёо юм.

Энэ нь харьцангуй сүүлд хөгжсөн урсгал учир урлаг судлаачид тухайн уран бүтээлчийг Classical Crossover чиглэлийн мөн, биш болохыг тодорхойлоход хүндрэлтэй гэдэг. Гэхдээ энэ чиглэлийн гол онцлог нь тухайн уран бүтээлч сонгодог дууны элементүүдийг поп дуунд, эсвэл поп дууны элементүүдийг сонгодог дуунд оруулахдаа өөрийн бүтээлч сэтгэлгээг ашиглан поп хөгжмийг сонгодог хөгжимтэй өвөрмөцөөр хослуулан, шинэ цагийн үзэгчдийн таашаалд нийцсэн бүтээл туурвидагт оршино.

Тоглолт энэ сарын 26, 27-нд тус театрын тайзнаа болно.

Ж.Болор

Холбоотой мэдээ