Архангайд хүүхэд оролцсон гэмт хэрэг буурчээ

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2019-04-11 10:32:01

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Цагдаагийн газраас хүүхэд оролцсон гэмт хэрэг буурсан тухай мэдээллээ. Тухайлбал, 2018 онд хүүхэд оролцсон гэмт хэрэг 11 үйлдэгдэж өмнөх оноос 11-р буюу 50 хувиар, оюутан оролцсон гэмт хэрэг 2 үйлдэгдэж өмнөх оноос 6-р буюу 75 хувиар, сурагч оролцсон гэмт хэрэг 3 үйлдэгдсэн ба өмнөх оноос 13-аар буюу 81.25 хувиар тус тус буурчээ.

Мөн 2019 оны 1 дүгээр улирлын байдлаар хүүхэд оролцсон гэмт хэрэг нэг үйлдэгдэж өмнөх оноос буурсан тоон үзүүлэлттэй байна.

Хүүхэд оролцсон гэмт хэргийн буурсан эерэг үзүүлэлт нь ЦГ-аас бусад төрийн болон төрийн бус байгуулагуудтай хамтран хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр нэгдсэн, тусгай, хэсэгчилсэн арга хэмжээ, сургалт, хэлэлцүүлэг, зөвлөгөөн, тэмцээн, өдөрлөг зэрэг нөлөөллийн арга хэмжээг шат дараатай, олон давтамжтайгаар зохион байгуулсны үр дүн гэж хэлж байна.  

Холбоотой мэдээ