Хоккейчид медалийн өнгөө хувиргаж чадсангүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-03-22 16:34:06

Монголын хоккейн шигшээ багийн тамирчид өнөөдөр Спортын төв ордны хурлын танхимд хэвлэлийн бага хурал хийж “Asian challenge cup-2016” тэмцээнд хэрхэн оролцсон талаар мэдээллээ.

Арабын нэгдсэн Эмират улсын Абу-Даби хотноо “Asian challenge cup-2016” тэмцээнд манай хоккейн шигшээ багийнхан дөрөв дэх хүрэл медалийг эх орондоо авчирсан юм. Энэ удаа Тайванийн баг түрүүлж, АНЭУ мөнгө, Монгол Улсын шигшээ баг хүрэл медаль тус тус хүрэж Тайланд, Сингапурын багууд сүүлийн байрт орлоо.

Монголын шигшээ багийн дасгалжуулагч А.Мэргэн, “Бидний хувьд шийдвэрлэх сүүлийн тоглолтоо Тайландын багтай хийж, 7:3 оноогоор хожсон. Энэ хожил бидэнд тус тэмцээний дөрөв дэх хүрэл медалийг авчирлаа. Бид эхний тоглолтуудад АНЭУ, Тайваны багт хожигдсон ч Тайланд, Сингапурын багийг хожиж медальт байрт орлоо. Бид 2015 оны 10 дугаар сараас эхлэн бэлтгэлдээ гарсан. “Asian challenge cup-2016” тэмцээнд оролцохын өмнө ОХУ-д болсон бөмбөгтэйн хоккейн дэлхийн аваргад оролцож, IV байр эзэлсэн. “Asian challenge cup"-с бид гурван жил дараалан хүрэл медаль аваад байв. Харин энэ удаа медалийнхаа өнгийг хувиргах зорилготой Арабыг зорьсон. Тамирчид маань байгаа бүх боломжоо ашиглаад тэмцээндээ явсан. Үнэндээ бол бүгд хувийн зардлаар явна гэдэг бол амаргүй. Бид энэ спортод дуртай бүхнээ зориулж ирсэний хувьд чамгүй амжилт үзүүлэх зорилт өвөрлөн тэмцээнээс тэмцээн рүү шантрахгүй явсаар байна. Энэ удаа Тайланд, Сингапурын багуудыг хожиж, АНЭУ, Тайванийн багт хожигдлоо. Бидэнд хожлоо ахиулах боломжоо алдлаа. Энэ удаа медалийнхаа өнгийг хувиргах бодол байв ч Тайвань, АНЭУ-ын багууд үнэхээр хүчтэй байлаа” гэв.

Д.Өлзий

Холбоотой мэдээ