Ой хээрийн түймэр 60 хувиар буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2019-04-09 16:13:33

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн хэмжээнд өнгөрсөн оны байдлаар ой хээрийн түймрийн гаралт 66.5 хувиар буурсан гэж Зүүн бүсийн төв Онцгой байдлын газраас мэдээллээ.

Аймаг, орон нутгаас гал түймэртэй тэмцэх ажилд анхаарч, шат дараатай ажилласны үр дүнд сүүлийн жилүүдэд ой хээрийн түймрийн гаралт буурч байгаа гэдгийг мөн онцолж байна. Тухайлбал, 2016 онд 41 удаагийн ой хээрийн түймэр гарсан бол 2017 онд 35, 2018 онд 12 болж буурчээ.

Энэ өвөл тус аймгийн нутагт хур тунадас бага, цасгүй шахам өвөлжсөн гэхэд болно. Он гарсаар хээрийн түймрийн анхны дуудлага хоёрдугаар сард бүртгэгдсэн байна.

Хуурайшилтын улирал эхэлсэнтэй холбоотойгоор ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр холбогдох байгууллагууд онцгой анхаарч ажиллаж байгаа юм. Чулуунхороот, Дашбалбар сумын нутагт саяхны өдрүүдэд хээрийн түймэр гарсныг цаг алдалгүй унтраажээ.   

Холбоотой мэдээ