Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2019-04-09 10:15:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль Улаанбаатар хотноо энэ сарын 24-26-нд болно.


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан үүнтэй холбогдуулж нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудыг өнөөдрөөс энэ сарын 26-ны 09.00 цаг хүртэлх хугацаанд “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдал”-ын зэрэгт шилжүүлэх захирамжийг гаргалаа.

Захирамжийн хүрээнд нутгийн захиргааны байгууллагууд ажлын тусгай горимоор ажиллаж бэлтгэл бэлэн байдлаа хангаж, холбоо барих боломжоо бүрдүүлэн ажиллахыг холбогдох дарга нарт үүрэг болгосон байна.

 

Холбоотой мэдээ