Эдийн засгийн болон албан тушаалын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар сургалт хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-04-08 10:37:26

Булган /МОНЦАМЭ/ Сангийн яам, Булган аймгийн ИТХ, ЗДТГ, ГХУСАЗЗ хамтран “Шилэн дансны тухай  хуулийн хэрэгжилт, хяналт, эдийн засгийн болон албан тушаалын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” сургалтыг зохион байгууллаа. 

Аймгийн хэмжээнд 200 гаруй аж ахуйн нэгж, байгууллага шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд мэдээллээ байршуулж байна. Дээрх мэдээллийг хугацаанд нь үнэн зөв, чанартай мэдээлэхээс гадна улс болон орон нутгийн төсвийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах, үйл ажиллагаагаа ил тод, нээлттэй, ойлгомжтой байлгах, түүнд олон нийт хяналт тавих үүргийг хэрэгжүүлэх, мөн эдийн засгийн болон албан тушаалын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ сургалтыг хийлээ гэж аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга Б.Баттулга ярилаа.

Сургалтад аймгийн ИТХ-ын эдийн засгийн хөгжил, төсөв санхүүгийн хорооны гишүүд, сумдын ИТХ-ын Тэргүүлэгч, ЗДТГ-ын дарга, сум байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлагууд, нягтлан бодогч, Авлигаас сэргийлэх олон нийтийн хяналтын дэд зөвлөл, Иргэний зөвлөлийн гишүүд, Булган сумын багийн ИНХ-ын дарга, иргэдийн төлөөлөл оролцлоо.

           Аймгийн санхүүгийн хяналт, аудитын алба өнгөрсөн онд төсөв, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгж зэрэг 256 байгууллагын шилэн дансны мэдээлэлд хяналт тавихад 31,8 мянган мэдээллийг олон нийтэд ил тод болгосны 16,0 хувийг хуульд заасан хугацаа хоцроож мэдээлсэн байна.

Холбоотой мэдээ