Израилийн сансрын аппарат сарны тойрог замд амжилттай оржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2019-04-05 17:10:26

ТЕЛЬ-АВИВ. /TASS/. Израилийн сансрын аппарат пүрэв гарагийн орой сарны тойрог замд амжилттай орсон тухай тус улсын “SpaceIL” компани “Twitter” хуудсандаа мэдээлжээ. Уг аппарат дөрөвдүгээр сарын 11-нд саран дээр газардах ёстой юм.


Тус компанийн мэдээлснээр, “Beresheet” хэмээн нэрлэсэн аппарат одоо сарны зууван хэлбэртэй тойрог замд байрлаж байна. Сарны тойрог замд орохынхоо өмнө уг аппарат сарны ар талын хэд хэдэн зургийг авчээ. 


“Google Lunar X Prize” уралдааны хүрээнд зохион бүтээсэн “Beresheet” аппарат нь 585 кг жинтэй байна. 2018 оны гуравдугаар сард уг аппаратыг бүтээх төслийг зогсоосон боловч “SpaceIL” компани ажлаа үргэлжлүүлсээр байжээ. Уг аппаратыг бүтээхэд нийтдээ 100 сая орчим ам.доллар зарцуулсан аж. “Beresheet”-ийг Америкийн “SpaceX” компани хоёрдугаар сарын 21-нд сар руу хүрэх замд оруулжээ.


Хэрэв уг аппарат дөрөвдүгээр сарын 11-нд саран дээр амжилттай газардвал Израил улс сансрын автомат станцаа дэлхийн цорын ганц дагуул дээр газардуулсан дөрөв дэх улс болно. Урьд нь ОХУ, АНУ, БНХАУ-ын сансрын аппаратууд саран дээр газардсан билээ.


Холбоотой мэдээ