Рюгү солирын гадаргууг дэлбэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2019-04-05 15:20:26

ТОКИО. /Koydo/. Японы “Хаябүса-2” аппарат Рюгү хэмээх сансрын чулуулаг биетийн /солир/ гадаргуу дээр тусгай блокийг дэлбэлсэн тухай тус улсын Сансрын судалгааны агентлаг /JAXA/ мэдээллээ.


Хиймэл тогоо үүсгэх зорилгоор “Хаябүса-2” тусгай блокийг солирын гадаргуу руу илгээсэн байна. Уг блок гадаргууд дөхөж ирмэгцээ 2 кг-ийн жинтэй зэс сумаар гадаргуу руу буудсаныхаа дараа өөрөө дэлбэрчээ. Ингэснээр солирын гадаргуу дээр дугариг хэлбэртэй хиймэл хонхор /тогоо/ үүсэх ёстой юм. 


Одоогоор JAXA-гийн мэргэжилтнүүд хиймэл тогоо үүссэн эсэхийг шалгаж байна. Уг тогоон дотроос Нарны аймаг үүссэн цагаас хойш хөндөгдөөгүй үлдсэн хөрс шороо илрүүлнэ гэж эрдэмтэд найдаж байгаа юм. Ирэх тавдугаар сард “Хаябүса-2” аппарат уг газарт бууж, хөрсний дээж авах ёстой ажээ. 


Холбоотой мэдээ