Казахстаны Ерөнхийлөгч ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-04-03 10:37:33

НУР-СУЛТАН. /РИА Новости/. Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев өнөөдөр ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалын үеэр тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай яриа хэлэлцээ хийхээр төлөвлөж байна.


Энэхүү айлчлал нь Токаевын Казахстаны Ерөнхийлөгчийн хувиар гадаад улсад хийж буй анхны айлчлал юм. Казахстаны анхны Ерөнхийлөгч Нурсалтан Назарбаев огцрох тухайгаа өнгөрсөн сарын 20-нд мэдэгдсэний дараа Токаев төрийн тэргүүний албан тушаалдаа албан ёсоор орсон билээ. Өмнө нь тэрбээр Казахстаны парламентын Сенатын танхимын даргаар ажиллаж байсан юм.


Кремлийн ордны хэвлэлийн албаны мэдээлснээр, уулзалтын үеэр талууд хоёр улсын харилцааны чухал асуудлууд хийгээд бүс нутгийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэх аж. Түүнчлэн айлчлалын үеэр хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурах төлөвтэй байна. 

Холбоотой мэдээ