Ж.Хашоггийн хүүхдүүдэд үл хөдлөх хөрөнгө өгнө

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2019-04-02 16:38:35

ВАШИНГТОН. /The Washington Post/. Саудын Арабын сэтгүүлч Жамаль Хашоггийн хүүхдүүд тус улсын эрх баригчдаас нөхөн төлбөр хэлбэрээр үл хөдлөх хөрөнгө, мөнгө авахаар болжээ.


Сэтгүүлч Жамаль Хашогги 2018 оны 10 дугаар сард Туркийн Истанбул хот дахь Саудын Арабын Консулын газар очсоныхоо дараа сураггүй болсон юм. Хожим нь мэдээлснээр, консулын газрын ажилтнуудтай маргалдсаны улмаас тэрбээр амиа алдсан гэдгийг Саудын Арабын эрх баригчид хүлээн зөвшөөрсөн юм. 


Саудын Араб сэтгүүлчийн амийг хөнөөсөн хэрэгтэй холбоотой асуудлаар олон нийтэд мэдээлэл цацахыг тогтоон барих зорилгоор Хашоггийн гэр бүлийн гишүүдтэй урт хугацааны гэрээ байгуулах зорилгоор ийм төлбөр олгоно хэмээн эх сурвалжууд мэдээлжээ.  


Түүнчлэн хэргийн учрыг олох яриа хэлэлцээний хүрээнд Саудын Арабын эрх баригчид Хашоггийн хоёр хүү, хоёр охинд хэдэн арван сая ам.долларын нэмэлт төлбөр олгож магадгүй байгаа аж.


Мөн байгуулж магадгүй байгаа хэлэлцээрийн нөхцөл нь цаазын ял авах магадлалтай Саудын Арабын өндөр дээд тушаалын хүмүүст Жамаль Хашоггийн хүүхдүүд өршөөл үзүүлэхийг хүсвэл тэдэнд ихээхэн хэмжээний мөнгө олгож магадгүй байна. 

Холбоотой мэдээ