Хөхний хавдар үүсэх үндсэн шалтгаануудыг хэлжээ

Дэлхийд | Шинжлэх ухаан
ayanzaya@montsame.gov.mn
2019-04-01 16:25:20

МОСКВА. /РИА Новости/. Таргалалт болон архины зохисгүй хэрэглээ нь хөхний хорт хавдар үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлдэг тухай “MedicalXpress” цахим хуудас мэдээлжээ.


Австралийн эрдэмтэд 200 гаруй эмэгтэйг оролцуулсан судалгааны үр дүнг нэгтгэж, дүн шинжилгээ хийжээ. Хэдэн тохиолдолд уг өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой болохыг мэргэжилтнүүд олж илрүүлэхийг зорьсон байна. Судалгааны дүнд илүүдэл жин болон согтууруулах ундааны зохисгүй хэрэглээ нь хөхний хорт хавдар үүсгэх гол шалтгаан болдгийг илрүүлжээ.


“Таргалалт нь хөхний хорт хавдар үүсэх шалтгааны ихээхэн хувийг эзэлж магадгүй гэдгийг бид олж тогтооосон” хэмээн судлаач Маарит Лааксонен хэлсэн байна.


Хөхний хорт хавдар нь хамгийн түгээмэл тохиолддог хавдруудын нэг юм.  

Холбоотой мэдээ