Нийгмийн даатгалын байцаагчдаас зөрчил илрүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-03-22 08:48:08

Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газраас тус дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч нараас явуулсан захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа хууль тогтоомжид нийцэж буй эсэхийг Дүүргийн прокурорын баталсан удирдамжийн дагуу шалгасан байна.

Шалгалтаар улсын байцаагч нар нь Захиргааны хариуцлагын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан шаардлагыг бүрэн хангаагүй, Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан хариуцлагыг хүлээлгэхдээ хуулийг буруу хэрэглэж, байгууллага, аж ахуйн нэгжийг хуульд заасан торгуулийн хэмжээнээс доогуур хэмжээгээр торгосон, зөрчлийн тэмдэглэлд зөрчил гаргагч албан тушаалтан, аж ахуйн нэгж байгууллага нь тухайн зөрчлийг хэдийд гаргасан, талаар тодорхой бичдэггүй нийтлэг зөрчил илэрсэн байна. Шалгалтын дүнг улсын байцаагч нарт танилцуулж, цаашид хууль журмыг нэг мөр хэрэгжүүлэх чиглэлээр сургалт явуулж, илэрсэн зөрчлийг арилгуулах прокурорын шаардлага хүргүүлжээ.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ