Сүмүүдэд халдлага үйлдсэн этгээд хэт барууны үзэлтнүүдтэй холбоотой байж магадгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМВЕЛЛИНГТОН. /CNN/. Шинэ Зеландын Крайстчерч хотын сүмүүдэд аймшигт халдлага үйлдсэн хэрэгт
буруутгагдаж буй этгээд Австрийн хэт барууны үзэлт хөдөлгөөнтэй санхүүгийн
холбоотой байсан тухай Австрийн холбогдох албаны төлөөлөгчид мэдээлжээ.
“Халдлага үйлдсэн гэгч Австралийн иргэн Брентон Харрисон Таррант нь
Австрийн хэт барууны үзэлт “Identitarian” хөдөлгөөний
тэргүүн Мартин Селлнерийн банкны хувийн дансанд 1500 евро буюу 1690 ам.доллар
хандивласан байсан” гэж “Graz” прокурорын газрын хэвлэлийн албаны төлөөлөгч телевизийн
“CNN” сувагт мэдээлсэн
байна.
Өдгөө 28 настай Б.Таррантыг “Аль-Нур” болон “Линвуд” сүмд халдлага үйлдэж,
50 хүний аминд хүрсэн хэмээн буруутгаж байгаа юм. Түүний хэргийг шүүх хурал ирэх
дөрөвдүгээр сарын 5-нд болно.
"Цагдаагийн ажилтнууд М.Селлнерийг татвараас зайлсхийсэн хэрэгт сэжиглэж,
түүний гэрт нэгжлэг хийсэн" гэж прокурорын газрын хэвлэлийн албаны төлөөлөгч
мэдээлжээ. М.Селлнер байцаалтад орж, ял шийтгэлгүйгээр суллагдсан байна.
Үүний дараа М.Селлнер “YouTube” бичлэгээр дамжуулан мэдэгдэхдээ, Крайстчерч
хотод халдлага үйлдсэн этгээдээс хандив авсан ба цагдаа нар гэрт нь нэгжлэг
хийсэн гэжээ. Мөн тэрбээр, "би террорист байгууллагын гишүүн биш, би түүнээс
хандив авснаас өөр холбоогүй" гэж нэмж хэлсэн байна.
"Зэвсэглэсэн этгээд болон М.Селлнер нарыг холбоотой гэх мэдээллийг мөрдөн шалгана" гэж