УИХ-ын дарга Цэцэрлэг хотод ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙУИХ-ын дарга З.Энхболд энэ сарын 22-23-нд Архангай аймагт ажиллана.
Гуравдугаар сарын 22-ны 17 цаг 30 минутаас Цэцэрлэг хотноо хөгжимт драммын театрт иргэдтэй уулзалт хийх аж.
Мөн УИХ-ын дарга гуравдугаар сарын 23-ны өдөр Төрийн банк, 2015 онд шинээр баригдсан цэцэрлэгүүд, “Шинэ Цэцэрлэг хот” хороолол, гудамж төслийн гүйцэтгэлийн ажил байдалтай танилцах юм.
Архангай аймаг Л.Булган