Д.Бадамхатан Хонконгийн хэт холын марафоны хошой аварга болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Хонконг хотноо гуравдугаар сарын 24-нд зохион байгуулсан хэт холын марафон гүйлтийн “Hong Kong- Rotary HK Ultramarathon” олон улсын тэмцээнээс манай тамирчид алт, мөнгөн медаль хүртжээ.
Энэ удаагийн тэмцээнд Монголын гурван
тамирчин уралдсан юм.
Тус уралдааны эмэгтэйчүүдийн 50 км-ын зайд
Д.Бадамхатан түрүүлсэн бол эрэгтэйчүүдийн уг зайд Б.Очироо мөнгөн медаль хүртсэн байна.
Манай тамирчин Д.Бадамхатан өнгөрсөн жил энэхүү уламжлалт тэмцээнд түрүүлж байсан бөгөөд хошой аварга боллоо.