Байгууллагуудыг Угтах танхимдаа "Номын сан"-тай болохыг уриаллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-03-26 11:40:23

Баянхонгор /МОНЦАМЭ/. Нийгмийн даатгалын салбар 2019 оныг "Таньд ойрхон найрсаг үйлчилгээний жил" болгон зарласан. Жилийн ажлын хүрээнд Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс Угтах үйлчилгээний танхимдаа "Бичил номын сан"-тай болжээ.

Үйлчлүүлэхээр ирсэн иргэн даатгуулагчид болон ажилчдадаа зориулсан тус номын санг хэлтсийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хороо, Хяналт шалгалт дотоод аудитын тасгаас санаачлан хэлтсийн нийт албан хаагчийн номын хандиваар байгуулсан байна. Мөн тус хамт олон энэ ажлыг бусад үйлчилгээний байгууллага дэмжин нэвтрүүлж Угтах үйлчилгээний танхимаа оюунлаг хэлбэрээр тохижуулахыг уриаллаа.

Номын сангийн фондыг нэг албан хаагч гурав буюу түүнээс дээш номын хандиваар бүрдүүлсэн бөгөөд цаашид баяжуулан, тусгай хэрэгцээт иргэддээ хүртээмжтэй үйлчлэх нѳхцөлийг бүрдүүлэх юм.

Холбоотой мэдээ