Ойрын өдрүүдэд цас орж хүйтэрнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-03-25 20:51:40

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд Говь-Алтай аймгийн зарим нутгаар цас орж хүйтэрнэ. Тодруулбал, энэ сарын 26-нд ихэнх нутгаар, 27-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, салхи ширүүсч, хүйтэрнэ хэмээн Цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээлэв.

26-нд ихэнх нутгаар, 27-нд нутгийн өмнөд хэсгээр салхи 13-15 м/с хүрч ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. Бусад хугацаанд 5-10 м/с. агаарын температур 26-29-нд хүйтэрч, Алтайн уулархаг нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 1-6 градус Алтайн өвөр говиор шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байх бөгөөд 30-наас агаарын температур тогтворжиж дулаарах аж. 

Холбоотой мэдээ