Нийслэлд энэ жил шинээр 15 км гаруй зам тавина

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-03-25 16:19:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн мөрийн хөтөлбөрт тусгасны дагуу энэ онд Улаанбаатар хотод шинээр 15 км зам тавина.

Автозамын хөдөлгөөний ачаалал, түгжрэлийг бууруулах үүднээс орон сууцны хорооллууд доторх холбоос замуудыг шинэчилж, гэр хорооллын шороон замуудыг өргөтгөн, хатуу хучилттай болгон төвийн замуудтай холбож өөрчилнө гэж нийслэлийн Автозамын хөгжлийн газрын орлогч дарга Ц.Индра мэдэгдэж байна. Замын ажлыг улсын болон нийслэлийн төсөв, замын сангийн хөрөнгө гэсэн гурван эх үүсвэрээр хийнэ гэж байна.

Б.Болд

Холбоотой мэдээ