Агаарын бохирдол хулгануудыг үргүйдэлд хүргэдгийг тогтоожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2019-03-25 14:31:50

ВАШИНГТОН. /Xinhua/. Агаарын бохирдлын жижиг хэсгүүд нь хулгануудын эр бэлгийн эсийн боловсруулалт буурахад нөлөөлдөг болохыг АНУ-ын эрдэмтэд тогтоосон байна.


Нью-Орлеанс хотод жил тутам зохион байгуулдаг “Endocrine” нийгэмлэгийн хурлын үеэр танилцуулах уг судалгаанд тэмдэглэснээр, хулганын эсэд явуулсан туршилтаас үзэхэд агаар дахь 2.5 микрометр болон түүнээс жижиг диаметртэй жижиг хэсгүүд (PM2.5) нь тэдний генид өөрчлөлт үүсэхэд хүргэж буй нь ажиглагджээ.


“Дэлхий даяар үргүйдлийн түвшин нэмэгдсээр байгаа ба үүний гол шалтгаануудын нэг нь агаарын бохирдол байж магадгүй” гэж судалгааны багийн ахлах судлаач Элейн Мария Фраде Коста хэлсэн байна. Энэхүү судалгааг Сао Пауло их сургуулийн мэргэжилтнүүдтэй хамтран явуулсан аж.


Судлаачид хулгануудыг туршилтад оруулан эр бэлгийн эсийн боловсруулалтын түвшнийг хянасан байна. PM2.5”-ын туршилтад оруулсан хулгануудыг бусадтай нь харьцуулахад эр бэлгийн эсийн боловруулалт удааширч, генийн өөрчлөлт үүссэн байжээ. 

Холбоотой мэдээ