Хунтайж Чарльз Кубад хүрэлцэн иржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-03-25 12:11:33

МОСКВА. /РИА Новости/. Карибын Тэнгисийн сав газрын орнуудаар хийж буй аялалынхаа хүрээнд Уэльсийн хунтайж Чарльз гэргийн хамт түүхэн айлчлал хийхээр Куба улсад хүрэлцэн иржээ.


“Бид Уэльсийн хунтайж Чарльз болон түүний гэргий Корнваллын гүнгийн ахайтан Камилла нарыг угтан авч, хааны гэр бүлийн гишүүдийг Куба улсад хүрэлцэн ирсэнд нь таатай байгаагаа илэрхийлсэн. Энэхүү айлчлал нь тэдний Куба улсад хийж буй анхны айлчлал юм” хэмээн Кубын Гадаад хэргийн дэд сайд “Ана Гонсалес” “Твиттер” хуудсаараа дамжуулан тэмдэглэсэн байна.


Хааны гэр бүлийн гишүүд Кубад 3 хоногийн айлчлал хийх тухай өмнө нь мэдээлсэн байна. Айлчлалын үеэр тэд Кубын Ерөнхийлөгчтэй уулзахаас гадна соёл урлагийн төвд зочлох аж. Түүнчлэн Куба дахь Их Британийн Элчин сайдын яамны хүлээн авалтад оролцоно. 

Холбоотой мэдээ