Цагдаагийн алба хаагчдынхаа эрүүл мэндэд онцгой анхаарч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-03-25 11:58:37

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэс нь алба хаагчдынхаа эрүүл мэндэд байнга анхаарч ажилладаг байна. Үүнийгээ хэвшил болгон жил бүр эмнэлгийн үзлэг оношилгоонд алба хаагчдаа хамруулан урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулдаг аж.

Тус цагдаагийн хэлтэс нь Цагдаагийн ерөнхий газраас хэрэгжүүлж буй “Эрүүл цагдаа хөтөлбөр”-ийн хүрээнд энэ удаагийнхаа үйл ажиллагааг явуулсан байна. Тэд алба хаагчдыг нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамруулахын зэрэгцээ хүн нэг бүрт эрүүл мэндийн зөвлөгөө өгч, онош тодруулах, давтан шинжилгээнд хамруулах ажлыг хийжээ. Энэ үеэр сумын нэгдсэн эмнэлгийн мэс заслын их эмч О.Анар “Түрүү булчирхайн хоргүй томрол, түүнээс урьдчилан сэргийлэх” сэдвээр алба хаагчдад сургалт, мэдээлэл өгчээ. 

Холбоотой мэдээ