Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын чуулганыг Д.Цогтбаатар сайд даргална
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын 75 дугаар чуулганы даргаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар сонгогдов.
Тайланд улсын нийслэл Бангкок хотноо энэ оны тавдугаар сарын 27-31-нд болох энэ удаагийн чуулган “Иргэдийг чадавхжуулах нь; оролцоо, тэгш байдлыг хангах нь” сэдвийн хүрээнд болох юм. Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс нь бүс нутгийн тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлээр ажилладаг НҮБ-ын бүтэц бөгөөд энэ удаагийн чуулганы үеэр ахлах албан тушаалтнуудын уулзалт, сайд нарын түвшний хуралдаан болох аж.
Ийнхүү Монгол Улс 20 жилийн дараа тус байгууллагын чуулганы даргаар сонгогдон ажиллахаар боллоо.