Хүүхдийн шинэ кино удахгүй дэлгэцэнд гарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-03-22 18:04:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Би нар” хүүхдийн уран сайхны кино ирэх дөрөвдүгээр сарын 5-наас үзэгчдийн хүртээл болгох гэж байгаагаа найруулагч Ж.Сэнгэдорж өчигдөр мэдээллээ. “Би нар” кинонд 13 настай хүүхдийн дүрээр орчин цагийн технологийн дэвшил, нийгмийн хөгжил гэр бүлийн амьдралд ямар нөлөө үзүүлж байгаа, тэр нь шилжилтийн насандаа байгаа хүүхдэд хэрхэн тусаж буйг харуулахыг зорьсон байна.

Монголын цирк хөгжлийн төвийн дэргэдэх уран нугараач охид хамтлагаараа кинонд тоглосон нь нүүдэлчин амьдрал, үндэсний язгуур соёл урлагийг ч үзэгчдэд таниулсан явдал болжээ. Найруулагч Ж.Сэнгэдорж “Киноныхоо гол баатрыг 13 настай хүүхдээр сонгосон нь  хүүхдийн шилжилтийн үе энэ насан дээр тогтдог гэж үздэг. Мөн нийгэмд болж байгаа хүчирхийлэл, бухимдал төрүүлсэн үйл явдлыг шууд хүргэхээс илүүтэйгээр амьдралын гэгээн бүхнийг харуулахыг зорилоо” гэв.

“Нар” хүүхдийн уран сайхны киног бүтээхэд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар дэмжин ажиллажээ.

Холбоотой мэдээ