Зарлан мэдээллийн дохиогоор 28930 гаруй иргэн цуглажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-03-22 12:56:01

Архангай /МОНЦАМЭ/. Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургуулийг 03 дугаар сарын 21-ний 16.00 цагт Архангай аймгийн хэмжээнд зохион байгуулж, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, төрийн байгууллага, аж ахуйн нэгж, сурагчид гээд нийт 28930 гаруй иргэнийг хамруулсан байна.

Харин Эрдэнэбулган сумын хэмжээнд гамшгаас хамгаалах 12 алба, 19 мэргэжлийн ангийн 482 бие бүрэлдэхүүн Г.Дэмид жанжны талбайд зарлан мэдээллийн дохиогоор цуглаж, ОБГ-аас аймгийн ЗДТГ-ын байранд эрэн хайх аврах ажиллагааны үзүүлэх сургуулийг зохион байгууллаа.

Энэхүү дадлага, сургууль нь ямарваа нэг гамшиг, эрсдэл тохиоход өөрийгөө болон хажуу дахь хүнээ хэрхэн аврах, анхан шатны ямар тусламж үзүүлж чадах, зарлан мэдээллийн бүх сувгийг яаж ашиглах зэрэг мэдлэг, дадлага өгдгөөрөө ач холбогдолтой юм.

Холбоотой мэдээ