"Нэг ертөнц" яруу найраг, уран бичлэгийн үзэсгэлэн нээгдэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн Яруу Найргийн Өдөр"-ийг тохиолдуулан Монголын Зохиолчдын Эвлэл, Хүүхдийн Урлан Бүтээх төвтэй хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "НЭГ ЕРТӨНЦ" яруу найраг, уран бичлэгийн үзэсгэлэнг өнөөдөр Хүүхдийн Урлан бүтээх төвд нээв.
Энэ жил мэндэлсний нь 90 жилийн ой тохиож буй, Төрийн соёрхолт, нэрт яруу найрагч Б.Явуухулан, Ц.Гайтав, С.Эрдэнэ тэргүүт яруу найрагч, зохиолчдын дээж бүтээлийг үзэсгэлэнд дэлгэж, үзэсгэлэнгийн танхимд "Дэлхийн Яруу найргийн өдөр" -т зориулсан яруу найргийн чөлөөт уншлага болж, олон арван зохиолч шинэ шүлгээсээ уншив. Мөн уран бичлэгийн бүтээлээ сонирхуулсан зураач, оюутан, сурагчдад МЗЭ-ийн УЗ-ийн дарга, МУСГЗ До.Цэнджав баяр хүргэн "Батламж" гардууллаа.