Монгол Улсын Засгийн газраас аймгуудын удирдлагуудтай цахим хурал хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-03-21 16:53:08

Архангай /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас аймаг, нийслэлийн удирдлагуудад цаг үеийн асуудлаар мэдээлэл, чиглэл өгөх, санал солилцох зорилгоор өнөөдөр цахим хурал хийлээ.

Цахим хурлаар Засгийн газраас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэхэд орон нутагт анхаарах асуудлуудын талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл өгч, тодорхой чиглэлээр үүрэг өглөө. ХХААХҮЯ-наас хаврын тариалалт, мал төллөлт, хаваржилтын бэлтгэл ажил, анхаарах асуудлуудын талаар, ОБЕГ-аас ой хээрийн түймэр, шар усны үер зэрэг гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл өгч, малчдыг хүүхдээ малд явуулахгүй байх талаар зөвлөмж хүргүүлж ажиллахыг чиглэл болгосон юм.

Холбоотой мэдээ