Завханы аж үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл өсчээ

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2019-03-20 10:47:42
Завхан/МОНЦАМЭ/. Завханд аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2019 оны нэгдүгээр улиралд дөрвөн тэрбум 872.9 сая төгрөг болж, өнгөрсөн оноос 1.9 дахин буюу 2295.4 сая төгрөгөөр өссөн байна.

Тус аймаг “Хэрэглэгч аймгаас үйлдвэрлэгч аймаг”-т шилжих зорилтыг хоёр жилийн өмнөөс дэвшүүлэн амжилттай ажиллаж байгаа аж. Жил бүр аж үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл өссөн дүнтэй гарч байна. Үүнээс боловсруулах үйлдвэрлэлийн хэмжээ 2.3 дахин нэмэгдсэн байна.

Харин Монгол банкны мэдээгээр 2019 оны нэгдүгээр улиралд иргэдийн мөнгөн хадгаламж өнгөрсөн оны мөн үеэс 19.7 тэрбум төгрөгөөр өсч, зээлийн хэмжээ 1.8 тэрбум төгрөгөөр буурсан дүнтэй байна. Шатахууны үнийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад А-80 бензин 150 төгрөгөөр, АИ-92 187 төгрөгөөр тус тус буурсан үзүүлэлттэй байна хэмээн аймгийн Статистикийн хэлтсээс мэдээлэв. 

Холбоотой мэдээ