“Улаанбаатар барилга-2019” үзэсгэлэн 14 дэх жилдээ болж байна

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2019-03-18 09:37:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Улаанбаатар барилга-2019” барилгын материал, шинэ техник, технологийн үзэсгэлэн “Мишээл экспо” төвд нээгдээд байна.

14 дэх жилдээ зохион байгуулж буй тус үзэсгэлэнд барилгын материал, шинэ техник, тоног төхөөрөмж, барилга угсралт, засвар үйлчилгээ, засал чимэглэлийн компаниуд, зураг төсөл дизайны үйл ажиллагаа эрхлэгч байгууллагууд, хүнд машин, механизм, барилгын гадна тохижилт, ландшафт, гэрэлтүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг дотоодын болон ОХУ, БНХАУ, Япон, Герман, Солонгос, Франц зэрэг улс орны 150 гаруй ААН, байгууллага оролцож байна. 

БХБЯ, Барилгын хөгжлийн төв, "Мишээл экспо” ХХК хамтран зохион байгуулж буй үзэсгэлэнгийн нээлтэд БХБЯ-ны Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Билэгжаргал, Барилгын хөгжлийн төвийн дэд захирал М.Ибрай, "Мишээл экспо” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Олонбаяр нар болон ААН, байгууллагын төлөөлөл оролцлоо.   





Үзэсгэлэнгийн өдрүүдэд хэрэглэгч олон нийтэд зориулсан шинэ технологийг танилцуулах сургалт, 2018-2019 онд шинээр баталсан стандартын сургалтууд болохоос гадна, бараа бүтээгдэхүүн, орон сууцаа худалдах сурталчилгааны өдөрлөг зохион байгуулж байна. Үзэсгэлэн энэ сарын 26-нд Төрийн ордонд болох Барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн хүртэл үргэлжилнэ.

Б.Болд

Холбоотой мэдээ