БНАСАУ-ын эсрэг хориг арга хэмжээг сунгах бодолтой байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-03-13 17:05:18

ТОКИО. /Kyodo/. БНАСАУ-ын эсрэг дангаар авсан хориг арга хэмжээгээ Японы Засгийн газар сунгах бодолтой байна гэж “Kyodo” агентлаг мэдээлэв.


БНАСАУ-ын эсрэг авсан Японы хориг арга хэмжээний үйлчлэх хугацаа ирэх 4 дүгээр сарын 13-нд дуусах аж. Хориг арга хэмжээг Японы Засгийн газар тогтмол сунгасаар 10 гаруй жил болжээ. БНАСАУ-д хулгайлагдсан Япон иргэдийн асуудлыг шийдвэрлэхэд ахиц дэвшил гарахгүй байгаа энэ үед хориг арга хэмжээг ээлжит удаагаа сунгаж магадгүй байна.


БНАСАУ-ын эрх баригчид цөмийн пуужин туршсаны дараа буюу 2006 онд Япон улс БНАСАУ-ын эсрэг дангаар хориг арга хэмжээ нэвтрүүлсэн байна.  

Холбоотой мэдээ