Э.Сумъяа олимпийн эрхээ авч чадлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ
dusem11@yahoo.com
2016-03-18 15:02:54

Казахстан улсын Астана хотын “Даулет” спортын цогцолборт болж буй “Рио-2016” олимпийн эрх олгох сонгомол болон чөлөөт бөхийн тэмцээнээс манай тамирчдаас Э.Сумъяа эрхээ аваад байна.

Энэ тэмцээнээс жин тус бүрт эхний 2 дугаар байрт шалгарсан бөхчүүд эрхээ авах юм. Тус тэмцээнээс 36 бөх Риогийн олимпийн наадамд оролцох эрх олгоно. Манай зургаан тамирчнаас ДАШТ-ий мөнгөн медальт Эрдэнэчимэгийн Сумъяа багийн салхийг хагалж олимпийн эрхээ өвөртлөв. Э.Сумъяа эхний тойрогт БНСУ-ын бөхийг 10:4 харьцаагаар яллаа.

Хоёр дахь учраа болох Энэтхэгийн бөх Бабитаг 15:8 харьцаагаар ялав.  Одоо алтан медалийн төлөө барилдана. Маргааш Д.Хүдэрбулга, П.Орхон, Б.Одончимэг нар барилдах бөгөөд сүүлийн өдөр О.Үйтүмэн, Э.Нарангэрэл нар хүчээ сорино.

Д.Өлзий

Холбоотой мэдээ