Зэвсэгт хүчнээс хошууч генерал нэг, бригадын генерал хоёр шинээр төрөв
МОНГОЛЫН МЭДЭЭМонгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 95 жилийн ойн хүрээнд өнөөдөр нэг хошууч генерал, хоёр бригадын генерал шинээр төрлөө.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж түүхт ойг тохиолдуулан цэргийн дээд цол хүртээх тухай зарлиг гаргаж ЗХЖШ-ын дэд дарга, бригадын генерал Раднаабазарын Сүхбатад хошууч генерал, БХЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга хурандаа Гүрсэдийн Сайханбаяр, ЗХЖШ-ын Ар талын газрын дарга хурандаа Мягмарсүрэнгийн Эрдэнэдалай нарт бригадын генерал цол тус тус хүртээхээр шийдвэрлэсэн байна.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэрхүү цэргийн дээд цол хүртсэн Р.Сүхбат, Г.Сайханбаяр, М.Эрдэнэдалай нарт Төрийн ордоны Ёслол хүндэтгэлийн өргөөнд цолыг гардуулан өгөв.
Б.Туул
Гэрэл зургийг Т.Чимгээ