Хугацаат цэргийн зарим алба хаагчдын ар гэрийг хүлээн авч уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
gantuya@montsame.mn
2016-03-18 13:13:02

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ЗДТГ, Цэргийн штабаас "Монгол цэргийн өдөр", Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны ойн хүрээнд цэргийн жинхэнэ алба хааж байгаа зарим байлдагч нарын ар гэрийнхнийг хүлээн авч уулзжээ. 

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус арга хэмжээнд Чингэлтэй дүүргээс Зэвсэгт хүчний 032, 336 дугаар ангийн байлдагч С.Ган-Эрдэнэ, Х.Бат-Эрдэнэ, Хилийн цэргийн 0108, 0184, 0306 ангийн байлдагч Г.Даваадорж, О.Бямба-Оргил, Ч.Анар-Эрдэнэ, У.Отгонбаяр нарын ар гэрийнхэн оролцсон байна.

Тус арга хэмжээнд дүүргийн Засаг дарга Д.Ганболд, ЗДТГ-ын дарга Ж.Эрдэнэбат нар оролцсон бөгөөд энэ үеэр Монголын үндэсний дээд сургуулийн Цэргийн тэнхимийн эрхлэгч,  бэлтгэл хурандаа З.Чулуундорж, ахлах багш бэлтгэл хурандаа Б.Готовдорж нартай хамтарч ажиллах талаар санал солилцов.

Н.Туяа

Холбоотой мэдээ