Халаалтыг ирэх сарын 1-нээс өгнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-17 17:14:14

Өнөөдрийн байдлаар Даланзадгадын ДЦС өвөлжилтийн бэлтгэл ажлаа хангах үүднээс 47 төрлийн ажил төлөвлөснөөс 70 шахам хувийн биелэлтэй байна.

Өвөлжилтийн бэлтгэл ажилд тулгардаг нэг томоохон асуудал нь борлуулалтын орлогын авлага барагдуулалт бөгөөд ДЦС жилдээ тэрбум гаруй төгрөгийн борлуулалт хийгддэгээс 250 гаруй төгрөгийн авлага төвлөрөөгүй байгаа аж. Дулааны эрчим хүч хэрэглэсэн аж ахуйн нэгж, хэрэглэгчид хугацаандаа төлбөрөө төлдөггүй, шалтаг шалтгаан хэлж удаадаг зэргээс болж, өвлийн бэлтгэл ажлын гүйцэтгэл сайнгүй гарч байгаа талаар станцын ерөнхий инженер хэлж байна. Халаалт дулааныг ирэх сарын 1-нээс өгч эхлэх бөгөөд эрчим хүчний өр төлбөртэй байгууллага, иргэдийг төлбөрөө хурдан барагдуулахыг уриаллаа.

С.Сумьяа

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд