“Элсэлтийн Ерөнхий Шалгалт-2019” аян өрнөж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-02-26 13:43:43

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Элсэлтийн ерөнхий шалгалтын бэлтгэлийг эрчимжүүлэх, багш нар харилцан суралцах, туршлагаа хуваалцах, хамтарч ажиллах арга замыг тодорхойлж,  ЭЕШ-ын чанарт ахиц гаргах зорилгоор Говь-Алтай аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас “Элсэлтийн Ерөнхий Шалгалт-2019” гурван сарын аяныг өнөөдрөөс өрнүүлж эхэллээ.

Аян тавдугаар сарын 25-ны өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд тус аймгийн ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагч, эцэг эхчүүд хамрагдах гэнэ. Аяны хүрээнд “ЭЕШ-2019” зөвлөмж хэлэлцүүлгийг багш, сурагч, эцэг эхчүүдийг оролцуулан зохион байгуулж богино хугацаанд ерөнхий шалгалтад амжилттай бэлтгэх хөдөлгөөн өрнүүлэх, сургуулиуд “Тэргүүлэх” зэрэгтэй багшийн туршлага түгээх “Зөвлөх” зэрэгтэй багшийн зөвлөн туслах чиглэлээр “ЭЕШ-ын зөвлөн туслах үйлчилгээ”-г үзүүлж сурагчдын шалгалтад бэлтгэх эрчимжүүлсэн сургалтыг үнэ төлбөргүйгээр зохион байгуулах, эцэг эхчүүд, багш сурагчдад мэдээлэл, сургалт явуулах, ээлжит хичээлийг эцэг эхчүүдэд нээлттэй явуулж хамтран ажиллах, сурагчдын дунд урьдчилан сорилго авах арга хэмжээг ээлж дараатайгаар зохион байгуулахаар төлөвлөжээ.


Холбоотой мэдээ