Сэлэнгийн өнгө гэрэл зургийн дуранд

ФОТО МЭДЭЭ
otgontsetseg@montsame.mn
2019-02-25 10:58:30

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг бусад аймгуудаас ялгарах нэг чухал онцлогтой.

Энэ бол Монгол төрөөс Сэлэнгэчүүдийн хөдөлмөрийг үнэлж, 1932, 1976 онд Төрийн дээд шагнал Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн хошой одон хүртээж, 2009 онд Монгол Улсад Атар газар эзэмшсэний 50 жилийн ойгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд одон Сүхбаатарын одонгоор шагнасан явдал юм.

Ийн Сэлэнгэ аймаг түүхэндээ төрийн дээд гурван одонтой ганц аймаг болж байна. Ингээд төрийн гурван одонт Сэлэнгэ аймгийн байгалийн үзэсгэлэн бүрдсэн “Сайханы хөтөл”-ийн өнгийг гэрэл зургаар хүргэе.