Төрийн түшээд ажлын байр бий болгох санаачилга гаргахгүй байгааг шүүмжлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-03-17 09:48:50

Баян-Өлгий аймгийн ҮЭ-ийн холбооны дарга, аймгийн Засаг даргын зөвлөлийн гишүүн А.Кеншилик орон нутгийн байдлын талаархи саналаа ярилаа.

Тэр ярихдаа, Аймгийн байдал онцгүй. Ажилгүйдэл, ядуурал ихтэй. Сүүлийн үед боловсрол, эрүүл мэндийн талаар санал гомдол их гардаг болсон. Намаар ялгарах, намчирхах явдал сүүлийн арван жилд дэндсэн. Төрийн албан хаагчид өөрсдийгөө нам бус гэдэг. Үнэн хэрэг дээрээ тэд намынхаа дэмжлэгээр л энэ албандаа томилогдоод байгаа хүмүүс юм чинь, тэр намынхаа төлөө л байдаг. Эрхмүүд саналыг чихэр боов, түлээ түлш зэргээр худалдан авчихаад, сонгогдсоныхоо дараа сонгогчдынхоо эрх ашгийг мартдаг. Ялангуяа ажлын байр бий болгох талаар санаачлахгүй байна. Засаг даргын зөвлөлийн хурлаар зарим саналаа тавьдаг. Асуудлыг өөрсдөө шийдмэр байдаг ч манай ҮЭ-гийхэн төсвийн бус байгуулага, ажиллагч гурван хүн бага зэргийн цалингаа гишүүдийн татвараар санхүүжүүлдэг. Сургууль төгсөөд ирсэн залуучууд ажиллагсдын тэтгэвэрт гарах, үхэхийг л хүлээдэг, өөр итгэл найдваргүй. Эдгээр асуудлын талаар удахгүй шүүмжлэлтэй ярих болно гэв.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ