Монгол бичиг хялбар сурах ном үнэгүй тарааж эхлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-02-20 15:41:25
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын эх хэлний өдрийг тохиолдуулан Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит  Бурхан шашны дээд сургуулиас нийтэд зориулсан, “Монгол бичиг хялбар сурах дэвтэр”-ийг бүх албан байгууллагад тарааж эхэллээҮүгээрээ тус сургууль үндэсний  бичгийн сурах бичгийг үнэ төлбөргүй түгээж буй анхны байгууллага болж байна.

Үндэсний бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх МУ-ын Ерөнхийлөгчийн зарлиг, “Монгол хэлний тухай” хуулийг хэрэгжүүлэх хүрээнд тус сургуулийн Эрдмийн зөвлөлөөс бүтээсэн энэ цахим номыг гадаадад суугаа монголчууд мөн үнэ төлбөргүй авах боломжтой юм.

“Хүүхэд монгол бичиг эхлэн сурах дэвтэр”, “Нийтээр монгол бичиг хялбар сурах дэвтэр” зэрэг 4 хувилбартай  уул цахим сурах бичигт  үндэсний  бичгийн цагаан толгой, зөв бичих дүрэм, унших, бичих дасгал багтжээ.

Уг номыг үзсэнээр, “Монгол бичгийг маш хурдан, амар хялбар сурна. Бие дааж шамдан үзвэл, долоо хоногийн дотор тус номын хэмжээний үг хэллэгийг саадгүй уншиж, алдаагүй бичдэг болно” хэмээн  тус сургуулийн Зөвлөх профессор, Хэлбичгийн ухааны доктор Г.Буянтогтох ярилаа. 

Лавлах утас :  99256854, 88122994

Холбоотой мэдээ