“Ford” компани Бразил дахь үйлдвэрээ хаана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-02-20 11:49:02

ВАШИНГТОН. /Reuters/. АНУ-ын автомашин үйлдвэрлэгч “Ford” компани Өмнөд Америк дахь хүнд даацын ачааны машины бизнесээс гарах гэж буйтай холбогдуулан 50 гаруй жилийн өмнө байгуулж байсан Бразил дахь үйлдвэрээ хаахаар болсон байна.


Ford” компанийн мэдэгдэлд тэмдэглэснээр, Сан-Бернарду-ду-Кампу хот дахь үйлдвэрээс ашиг олоход хүндрэлтэй болсон ажээ. Энэхүү шийдвэр нь алдагдлаа бууруулахын тулд дэлхий даяар хийж буй бүтцийн өөрчлөлтийн нэг хэсэг юм. Уг үйлдвэр хаалгаа барьснаар 2800 орчим ажлын байр үгүй болох ажээ.


Бразил дахь үйлдвэр нь 1967 онд байгуулагдсан бөгөөд эхэн үедээ маш олон загварын автомашин үйлдвэрлэдэг байсан хэдий ч 2001 оноос эхлэн ачааны машин үйлдвэрлэлд голчлон анхаарах болсон байна. Энэ үйлдвэрт “F-4000 болон F-350” маркийн ачааны автомашин болон “Fiesta” загварын суудлын тэрэг үйлдвэрлэдэг юм. 

Холбоотой мэдээ