Цагдаад тусалсан орон гэргүй залууд 100 мянган долларын шагнал өгөхөөр болжээ

Дэлхийд | Сонин хачин
nyamtulga@montsame.mn
2016-03-16 14:27:18

ЛОС-АНЖЕЛЕС. /ВВС/. Шоронгоос оргосон хоёр хоригдлыг баривчлахад цагдаа нарт тусалсан Сан-Франциско хотын орон гэргүй залуу Мэтью Хей-Чепменад 100 мянган долларын шагнал өгөхөөр болжээ.

Тэрбээр хоёр хоригдлын зургийг мэдээнээс харж, хулгайлсан ачааны битүү машиндаа байхад нь цагдаа нарт зааж өгсөн байна. Мужийн хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан хоёр хоригдол зургаан хоногийн өмнө Калифорни муж улсын Оранж тойргийн шоронгоос оргожээ.

Харин хоёр хоригдлын сэжигтэй үйлдлийг харуулсан дүрс бичлэгийг өгсөн “Target” дэлгүүрийн хоёр ажилтан тус бүрд 15000 долларын шагнал өгөх ажээ. Мөн хоёр хоригдолд ачааны битүү машинаа алдсан Лос-Анжелесын иргэнд 20 мянган доллар өгөхөөр болсон байна. Тэрбээр машинаа худалдахаар “Craigslist” цахим хуудсанд зар тавьсан байсан бөгөөд хоёр хоригдол түүний машиныг үзэхээр унаж яваад буцаж ирээгүй байна. Энэ тухай тэрбээр цагдаад мэдээлэл өгчээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ