Цэцэрлэгийнхэн 30 жилийн ойгоо тэмдэглэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-17 16:28:40

Арвайхээр хотын 5 дугаар цэцэрлэг үүсэн байгуулагдсаны түүхт 30 жилийн ой энэ онд тохиож байна. Тус цэцэрлэг нь 1985 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр 20 багш, 130 гаруй хүүхэдтэйгээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн түүхтэй.  

Дээрх хугацаанд 1000 гаруй хүүхдэд сургуулийн өмнөх боловсролыг олгосон байна. Энэ онд тус цэцэрлэгт 23 багш 240 гаруй хүүхдэд сургуулийн өмнөх боловсролыг эзэмшүүлж байгаа юм. Тус цэцэрлэгийн хүүхдүүд улсын чанартай тэмцээн, уралдаанд тогтмол амжилттай оролцож аймгийнхаа нэрийг өндөрт өргөдөг аж. Тодруулбал "Би эстрадын дуучин 2014" улсын уралдаан, "Уран жиргээ 2015" улсын уралдаанд 5 дугаар цэцэрлэгийн авьяаслаг бяцхан хүүхдүүд тэргүүн байрт шалгарчээ. Түүнчлэн 2013 онд аймгийн жишиг цэцэрлэг, 2014 онд Арвайхээр хотын шилдэг байгууллагаар тус тус шалгарсан байна.
Цэцэрлэгийнхээ түүхт 30 жилийн ойн хүрээнд багш нар 4 хэсэг, 36 арга хэмжээг төлөвлөн ажиллаж байгаа ба цэцэрлэгийн түүхэн замналын тухай ном бүтээх, телевизийн баримтат нэвтрүүлэг хийх, хүүхдүүд, эцэг, эхчүүд, багш нарын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах чиглэлээр багагүй ажил хэрэгжүүлээд байгаа юм.


Б.Батчимэг

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд