“Citgo Petroleum” компанийн гурван хүн албан тушаалаа орхижээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2019-02-19 11:25:11

НЬЮ-ЙОРК. /ТАСС/. Венесуэлийн төрийн өмчит газрын тосны “PDVSA” компанийн охин компани болох “Citgo Petroleum” компанийн гурван ажилтан албан тушаалаасаа чөлөөлөгджээ. Энэ тухай “Ройтерс” агентлаг хоёр эх сурвалжийг иш татан мэдээлсэн байна.


Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро удирдлагын бүрэлдэхүүнийг томилж байжээ. “Citgo Petroleum” компани нь АНУ-д үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн хүмүүсийн нэрийг дурдаагүй байна.


Парламент “Citgo Petroleum” компанийг ойрын өдрүүдэд хяналтандаа авах бодолтой байна гэж Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуйдо “Euronews” телевизэд ярилцлага өгөхдөө мэдэгджээ.


Сөрөг хүчний хяналтад байдаг Венесуэлийн парламент өөрийн төлөөлөгчдөө Citgo Petroleum” компанийн захирлуудын үүрэг гүйцэтгэгчээр томилсон тухай “Ройтерс” агентлаг өмнө нь мэдээлсэн байна. Венесуэлийн парламент “Citgo Petroleum” компанийн захирлуудын зөвлөлийн түр гишүүдээр Луиса Паласиос, Анхель Ольмета, Эдгар Ринкон, Луис Урданета, Рик Эсснер болон Андрес Падилья нарыг томилжээ. 

Холбоотой мэдээ