Үндэсний бөхийн аймгийн аварга шалгаруулах барилдаанд "Тастүлек" дэвжээ тэргүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-02-19 17:11:58

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Биеийн тамир, спортын  газар, аймгийн Үндэсний бөхийн холбоо хамтран бага нас, өсвөр үе, идэрчүүдийн аймгийн аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдааныг энэ сарын 16, 17-ны өдрүүдэд О.Бахытын нэрэмжит Спорт цогцолборт зохион байгууллаа.

Уг барилдаанд тус аймгийн 13 сумаас 2001-2008 онуудад төрсөн 230 хүүхэд оролцож, найман насны төрлөөр хүч үзэн зодоглосноос нийлбэр дүнгээр "Тастүлек" дэвжээ тэргүүллээ. Харин удаах байруудад "Толагай хүч дэвжээ", Алтанцөгц сумын баг тус тус шалгарлаа.

Хүүхдүүдийн дунд аймгийн аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдааныг жил бүр таван насны ангиллаар уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд энэ жил бага насны хүүхдүүдийг оролцуулснаараа онцлогтой болсон байна.

 

Холбоотой мэдээ