Жюүрёод дэвшсэн Кирибаяма Б.Лхагвасүрэн Дорнод нутагтаа очлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-02-17 12:35:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мэргэжлийн сумо бөхийн нэгдүгээр сарын башёд Монголын шинэ Сэкиторигоор Мичинокү дэвжээний 22 настай Кирибаяма хэмээх Б.Лхагвасүрэн Дорнод нутагтаа очоод байна.


Түүнийг Дорнод аймгийн орон нутгийн удирдах нөхөд болон төрөл төрөгсөд нь хүлээн авч хүндэтгэл үзүүлэн хүлээн авлаа. Дорнод аймгийн Сэргэлэн сумын харъяат Бямбачулууны Лхагвасүрэн дөрвөн жилийн дараа Японы мэргэжлийн сумо бөхийн Сэкитори буюу цолтой бөх болсон амжилттайгаар эх орондоо ирээд байгаа юм. Тэрбээр ирэх гуравдугаар сарын тэмцээнээс Жюүрёо зиндаанд дэвшин барилдана.


Дашрамд сонирхуулахад, Мэргэжлийн сумо бөхийн 1995 оны нэгдүгээр сард дэвшсэн Кёкүшюүзан Д.Батбаяраас эхлэн Кирибаяма хүртэл 24 жилийн дотор Монголоос 34 цолтой  сумоч төрсөн нь жилд нэгээс олон сэкитори цолтон тодорч байгаа аж. Кирибаяма анх мэргэжлийн сумод ирж байхдаа 94 кг жинтэй байсан  бол одоо 130 кг болжээ.

Холбоотой мэдээ