Үйлдвэрчний эвлэлийнхэн 100 жилийн ойгоо тэмдэглэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-03-16 11:53:44

Үйлдвэрчний эвлэлийн анхны үүрийг орон нутагтаа үүсгэж байсан Төв аймаг, Монгол Улсад үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн  хөгжсөний 100 жил, Үндэсний төв байгууллага байгуулагдсаны 90 жилийн ойг зохион байгуулах үйл ажиллагааны төлөвлөөг гишүүд дэмжигчдийнхээ хамт хэлэлцлээ.

Энэ сарын 14-нд Солонго цогцолборт болсон зөвлөлгөөний дүнд, фото зургийн үзэсгэлэн, үе үеийн ахмад гишүүдийн  ном, уулзалт зөвлөлгөөн, тойрон аялал хийж, эвлэлийн нэрэмжит урлаг спортын үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Энэ үеэр МҮЭ-ийн Дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүллээ. Монголын үйлдвэрчний эвлэлд албан ёсны бүртгэлтэй 230 мянгаад гишүүд байдгаас тус аймгийн 27 сумын  анхан шатны 103  хороонд 6700 орчим гишүүн бүртгэлтэй байна.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

Холбоотой мэдээ