Европ стандартын бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэллээ

ФОТО МЭДЭЭ
gerelzurag1@montsame.mn
2019-02-15 18:36:46
https://www.facebook.com/chadraabal

Европ стандартын бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэллээ

Малын гаралтай түүхий эд, тэр дундаа хаягдал ясыг дотооддоо бүрэн ашиглан боловсруулж тэжээлийн уураг болон малын гаралтай тос үйлдвэрлэх “Protein” үйлдвэр өнөөдөр Эмээлтэд нээгдлээ.

Өдөрт малын гаралтай 96-100 тонн хаягдал түүхий эд боловсруулж 24 тонн тэжээлийн уураг, малын гаралтай 17 тонн тос үйлдвэрлэх шинэ үйлдвэрийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож, залуу ажилчид, инженер технологич нарт баяр хүргээд, “Монгол Улс ХАА, мал аж ахуй, газар тариалангийн салбараа хөгжүүлж эрүүл хүнсээр иргэдээ хангах, улмаар хүнс экспортлогч орон болох зорилтыг хэрэгжүүлэхэд “Protein” үйлдвэр хувь нэмэр оруулна гэдгийг онцлоод Баялаг бүтээн, ажлын байр бий болгож байгаа ААН-үүдээ Засгийн газар бүх талаар дэмжиж, хамтран ажиллана гэлээ.